📌“Эрдмийн Чуулган-VII” эрдэм шинжилгээний хурлыг Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгтэй хамтран 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

📌“Эрдмийн Чуулган-VII” эрдэм шинжилгээний хурлыг Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгтэй хамтран 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн 2023 оны “Эрдмийн Чуулган-VII” эрдэм шинжилгээний хурлыг Арьс Судлаачдын Монголын Нийгэмлэгтэй хамтран  2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хот, аймаг, сумын 150 гаруй эмч нар оролцсоны дотор, хамгийн алсаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын арьс судлалын эмч оролцлоо. 
Мөн хурлын хүрээнд БНСУ-аас уригдан ирсэн Доктор, Сөүлийн Гоо засал, Гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Kyoug-Jin (Safi) Kang "Дээд зовхины зүслэггүй мэс засал  (Утсан давхраа)" , "Доод зовхины өөхөн эдийн мэс засал", "Олон зүүт бичил зүүн радио давтамжит аппаратаар ажилбар хийх"  сэдвүүдээр Workshop сургалт зохион байгууллаа. 
Эрдэм шинжилгээний хуралд нийт 9 илтгэл, 6 эмнэл зүйн тохиолдол хэлэлцүүлэгдэв.
Шилдэг илтгэлээр: АУ-ны магистрант, АӨСҮТ-ийн их эмч Ч.Эрдэнэчимэг "Кандидийн төрлийн мөөгийг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд тодорхойлсон нь “ сэдэвт илтгэл
Шилдэг эмнэл зүйн тохиолдлоор: Сундара эмнэлгийн их эмч Г.Цэцэгмаа “Арьсны үс өргөгч булчингийн хавдар:Эмнэл зүйн ховор тохиолдол” эмнэл зүйн тохиолдол
Кл. Профессор Т.Ядамсүрэнгийн нэрэмжит судалгааны төсөлт ажлын тэтгэлэгт "C57BL/6 хулганд оксазолоноор атопийн арьсний үрэвслийн загвар үүсгэж эмчилгээний үр дүнг харьцуулан судлах нь" төслөөр АШУҮИС-ийн Арьсны тэнхимийн багш, АУ-доктор Ө.Дугармаа, АӨСҮТ-ийн их эмч С.Билгүүнцоож, АШУҮИС-ийн резидент эмч Ш.Мөнхчимэг нар шалгарлаа.                                                       

АУ-ны доктор Б.Дашлхүмбэ багшийн тэтгэлэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн энмэлгийн арьсны эмч Э. Жаргалсайхан, Сүхбаатар аймгийн ЭМГ-ын арьсны эмч Н.Гангамөрөн, АӨСҮТ-ийн резидент эмч Б.Мишээл, АШУҮИС-ийн резидент эмч Г.Пүрэв шалгарлаа.                                                                            
Эрдэмтэн багш нар,АСМН, АШУҮИС, АУС, Бидний ажлыг дэмжин ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье.👏👏👏