Түүхэн Замнал


АРЬС ӨНГӨНИЙ АЛБА

Б. Гонгоржав, Арьс өнгөний больницын захирал (1946-1960)

  • 1926 онд Ардын эмнэлгийн харьяанд 50 ортой анхны арьс өнгөний тасгийг ажиллуулж эхэлсэн нь Монголд Арьс Өнгөний Алба анх үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн.
  • 1926-1946 оны 10 сар хүртэл Ардын эмнэлгийн дэргэд ажиллаж байсан 50 ортой арьс өнгөний тасагт Арьсны халдварт өвчин, өнгөний өвчнийг эмчилж Зөвлөлт холбоот улсын Гобянский, Орлов, Михайлов, Соловыв, Таубкин, Орловский В.Н,М.Беленький, А.Н.Лейн, Акатов нар ажиллаж, хот хөдөөд тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Энэ тасаг нь 1930 онд 100 ортой болон өргөжиж 1946 он хүртэл ажиллажээ.

АРЬС ӨНГӨНИЙ БОЛЬНИЦ 

Ч. Долгор, Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвийн захирал (1978-1983)

  • 1946 онд “Ардын эмнэлэг”-ийн арьс өнгөний тасгийг бие даалган 1946 оны 09 сарын 20-ны СнЗ-ийн 61-р тогтоолоор Арьс өнгөний больниц болгон Гандангийн дэнж дэх Сүхбаатрын сургууль байсан байшинд 8 их эмчтэй, 30 нэгж орон тоотой, 150 ортойгоор анх ажиллуулж эхэлсэн нь АӨСҮТ-ийн үндсэн суурь эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэн иржээ.

АРЬС ӨНГӨНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН НЭГДСЭН ТӨВ

Т. Ядамсүрэн, Арьсны өвчин судлалын төвийн захирал (1961-1977, 1983-1998)

  • 1977 онд Сн3-ийн 278-р тогтоолоор Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв байгуулагдсан.
  • Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь Арьс өнгөний клиник, зөвлөх поликлиникээс тогтож, Арьс өнгөний клиник нь 310 ортой, 8 тасагтай, зөвлөх поликлиник нь 10-11 төрлийн нарийн мэргэжлийн кабинеттай ажиллаж байсан. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв нь нийт 450 орчим орон тоотой ажиллаж байжээ.

 

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ

А. Цогцэцэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал (2003-2016)

  • 1994 онд Сн3-ийн тогтоол дахин гарч манай клиникийн эмнэлэгт ажиллаж байсан Өнгөний тасгийг ХӨСҮТөвд төсөв, орон тооны хамт шилжүүлэн ДОХ, БЗХӨвчинтэй тэмцэх алба болгож Арьсны өвчнийг эмлэх хэсгийг нь Арьсны Өвчин Судлалын Төв нэртэйгээр ЭМЯ-ны харьяанд оруулсан байна.
  • 2012 оны 07-р сарын 04-ний өдөр МУ-ын засгийн газрын №231 тоот тогтоолоор Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болж өргөжин ажиллаж байна. 
  • 2013 онд Эрүүл мэндийн салбарт ISO 9001:2008, MNS 9001:2010 хэрэгжүүлэгч байгууллагаар, Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн.
  • 2016 онд Арьс өнгөний алба үүсгэн байгуулагдсаны 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан.
  • 2018 онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг эрхэмлэж Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, MNS 9001:2016 стандартыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлснээр 2018 оны 01 сарын 08-нд хоёр дахь удаагаа Батламж гэрчилгээг гардан авсан. 

 

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 Ц.Уранчимэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал (2016 оноос одоог хүртэл)