Оношилгоо, Шинжилгээ
Цагийн хуваарь: 8.30-15.30
Шинжилгээ авах цаг: 08.30-10.00
Яаралтай буюу cito шинжилгээний хариу: 11.30 минутанд гарна (Цусны дэлгэрэнгүй, шээс, серологи).
Биохимийн ,иммунологийн шинжилгээ (Dermatology mosaic, ANA-profile, H.pylori, IgE, Dsg1, Dsg3, BP180, VZV, HSV1, HSV2, HbsAg, anti-HCV, НIV, TPHA, RPR ), шууд иммунофлюресценци, цитологи, демодекс хачиг илрүүлэх шинжилгээний хариу тухайн өдрийн 15.00 цагаас хойш гарна.
Биопси буюу арьсны эдийн шинжилгээг 14.00 цаг хүртэл авах ба хариу 7-10 хоногийн дотор гарна.
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс
Цусны ерөнхий болон боихимийн шинжилгээ өгөхөд:
- Цусны шинжилгээг өглөө өлөн байх үед буюу 8-10 цагийн үед өгөх тохиромжтой . Шаардлага тохиолдолд хоногийн аль ч үед өгч болно.
- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр хориглох зүйлс:
- Биеийн хүчний хөдөлмөр хийх
- Зүү төөнүүр тавиулах
- Рентген шинжилгээ хийлгэх
- Онц шаардлаггүй бол эм уух болон тариа тариулах
- Архи, тамхи хэрэглэхгүй
- Өөх тостой хоол хүнс хэрэглэх
Шээсний шинжилгээ өгөхөд:
- Шинжилгээнд өглөөний өлөн шээс буюу өглөө босоод хамгийн анхны шээсийг өгнө.
- Шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч тохиолдолд өгч болно.
- Шээсний шинжилгээ хийх савыг урьдчилан угааж ариутгасан шилэн саванд хийх бөгөөд боломжтой бол лабораториос урьдчилан ариутгасан шил авч бэлтгэх.
- Цэвэр шилэндээ өлөн шээсний дунд хэсгээс тосон 50-250 мл шээсийг авна.
Нян судлалын шинжилгээ АМЧ:
Сорьц нь: Цус, шээс, хамар залгиурын арчдас, арьсны ил шарх, батга идээ зэрэг бусад биологийн шингэн байна.
Шээсний АМЧ:
- Өглөө шээхээсээ өнө бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угаана.
- Лабораториос авсан ариун савандаа шинжилгээ өгөх өдрийн өглөө шээсний дунд хэсгээс авна.
- Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээгүй байх шаардлагатай.
Арьсны ил шарх болон буглаа:
- Ил шарх идээт тууралтын голомтоос хэсэг газрын хатаах будагч бодис болон тосон түрхлэг боолт хэрэглээгүй байх.
- Шинжилгээг өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик, болон бусад эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээгүй байх шаардлагатай.
Арьсны эдийн шинжилгээ өгөхөд:
- Эмчийн зөвөлгөөтэй өгнө.
- Шинжилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан авна. Насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр авна.
Демодекс шинжилгээ өгөхөд:
- Шинжилгээ өгөх өдөр тос болон гоо сайхны хатаах гуужуулах бүтээгдэхүүн хэрэглээгүй байх.
- Шинжилгээ өгөх өдөр нүүрээ будаагүй байх.
Цагаан хорхойн шинжилгээ өгөхөд:
- Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө туулга хэрэглээгүй байх.
- Шинжилгээ өгөх өдрийн өмнөх өдөр бэлдмэлийг лабораториос авч явна.
- Хүүхдээс шинжилгээг авахдаа унтаж байх үед нь хошгоны амсараас хөвөн бамбараар арчиж авна.
- Өглөө 10 цагаас өмнө лабораторит шинжилгээг авчирч өгнө.
Мөөгөнцөрийн шинжилгээ өгөхөд:
- Шинжилгээ өгөхөөс өмнөх 5 хоногт ямар нэгэн тосон түрхлэг түрхээгүй, эмчилгээ хийгээгүй байх.