ХҮҮХДИЙН ТАСАГ
Тус төвийн Хүүхдийн тасаг нь АӨСҮТ-н ууган тасгийн нэг бөгөөд 1967 онд Улаанбаатар хотын Арьс өнгөний нэгдсэн эмнэлэгт 30 ортойгоор нээгдэж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 55 жил улсын хэмжээнд хүүхдийн арьс харшлын өвчнүүдийг эмчлэн илааршуулж байна. Манай тасаг нь 1992, 1995, 2004, 2012 онуудад байгууллагын тэргүүний тасгаар шалгарч байсан. 2004 онд сувилахуйн амьдралын төвөөс “Сайн цагийн мянган бурхад” хэмээн алдаршуулсан “Сайн үйлэстэн” өргөмжлөлийг хүртсэн.
Хүүхдийн арьсны эмгэг судлалын тасгийн эрхлэгчээр Клиникийн профессор, арьс гоо заслын тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Уранцэцэг, их эмчээр арьс судлал, ХДХВ/ДОХ судалаын их эмч АУ магистрант Н.Золбаяр, ахлах сувилагчаар баклавар, тэргүүлэх зэрэгтэй сувилагч Х.Эрдэнэтуяа, сувилагчаар тэргүүлэх зэрэгтэй сувилагч Б.Оюунтуяа, ахлах зэрэгтэй сувилагч Л.Цэрэн болон сувилагч Б.Уугантунгалаг, асрагчаар Б.Болормоо, Б. Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа тасралтгүй тэгш жигд хүртээмжтэй явуулж байна. Тасгийн нийт ажилчдын 40%с дээш нь зэрэгтэй, 50% нь 25-с дээш жил ажилласан мэдлэг туршлагатай ажилчид, 60% нь арьс гоо заслаар мэргэшсэн сувилагч нар ажиллаж байна.