КЛИНИКИЙН 1-Р ТАСАГ
1947 оноос 200 ортой арьс өнгөний эмнэлэг нээн ажиллуулахад 50 ортой арьсны тасаг ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь одоогийн клиникийн 1-р тасгийн эх суурь болсон түүхтэй. Тус тасаг нь 1997 оныг хүртэл 55 ортой, их эмч 3, бага эмч 1, нярав сувилагч 1, ээлжийн сувилагч 4, 4 асрагчтайгаар ажиллаж байгаад 1993 оноос 50 ортой, 2003 оноос 42 ортой, 2020 оноос 46 ортойгоор одоог хүртэл ажиллаж байна. Орны тооноос хамаарч сувилагч, асрагч нарын тоо өөрчлөгдсөөр ирсэн.
Клиникийн 1-р тасгийн онцлох үйл явдал: Тус тасаг нь 1978, 1982, 1995, 2001, 2002, 2008, 2012 онуудад байгууллагын аварга тасгаар шалгарсан. Үүнд: 1995 онд Бу.Оюун тасгийн эрхлэгчтэй хамт олон, 2001, 2002 онуудад Г.Цогзол тасгийн эрхлэгчтэй хамт олон, 2008 онд Д.Батцэцэг тасгийн эрхлэгчтэй хамт олон, 2012 онд А.Байгалмаа тасгийн эрхлэгчтэй хамт олон тус тус Аварга тасгаар шалгарч байжээ.
Манай тасаг нь 46 ортой, 2024 онд тус тасгийн эрхлэгчээр НЭМУ-ны магистр, ахлах зэргийн эмч Б.Баярмаа, Их эмчээр Э.Баасанхүү, Д.Энхмаа ахлах сувилагчаар Б.Ундармаа, сувилагчаар М.Отгонхорлоо, Э.Энхцэцэг, А.Өнергул, М.Еркежан туслах сувилагч Б.Буяндалай, асрагчаар Б.Хандмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, насанд хүрсэн арьсны өвчтэй эмчлүүлэгчдэд эмчилгээ, оношилгооны чанарын стандартыг баримтлан, орчин үеийн тоног төхөөрөмж, арга, техникийн тусламжтайгаар нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээг хийж, эмчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
Монгол хүн бүр эрүүл энх байж урт удаан наслах болтугай!