ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ‼️

🔺Цаг үетэй холбогдолтойгоор “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” талаар тасаг, нэгжээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан тасаг, нэгжийн мэдээллийн хэсэг, үүдэнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж байршуулсан. Мөн амбулаториор үйлчлүүлж буй иргэд болон байгууллагын пэйж хуудас, амбулаторийн дэлгэцээр дамжуулан “Тарваган тахалаас урьдчилан сэргийлэх зөвлөмж”, мэдээллийг түгээж байгууллагаар үйлчлүүлж буй 42 иргэдэд гарын авлага тарааж ажилсан.