“АЙМАГ, ДҮҮРГИЙН АРЬСНЫ ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН
📌Арьс өнгөний салбарын 100 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан “АЙМАГ, ДҮҮРГИЙН АРЬСНЫ ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН-ийг 2026.05.01 ны өдөр онол, дадлага хосолсон сургалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 21 аймаг, 6 дүүрэг, нэгдсэн эмнэлгүүдийн, төрийн болон зарим хувийн хэвшлийн эмнэлгүүдийн арьсны эмч нар оролцлоо. Онолын сургалтыг Ц.Уранчимэг /АӨСҮТ-ийн захирал АУ-ны магистр, Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч, Б.Батцэцэг /АӨСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч, С.Байгалмаа / АУ-ны доктор, Б.Амаржаргал /тэргүүлэх зэргийн эмч, нар удирдаж, нийт оролцогчид АӨСҮТ-ийн тасаг нэгжийн үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний технологитой танилцах, туршлага солилцох, тулгамдаж буй бэрхшээл, сайн туршлагын талаар хэлэлцүүлэг хийгдлээ.
🔸Сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газар, ТТАХНЭ, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг, Дүүрэг, орон нутгийн БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье!

