"Арьс Судлал"үндсэн мэргэшлийн сургалтад амжилттай суралцсан резидент эмч нарын төгсөлтийн дадлага шалгалтыг зохион байгууллаа.

"Арьс Судлал"үндсэн мэргэшлийн сургалтад амжилттай суралцсан резидент эмч нарын төгсөлтийн дадлага шалгалтыг зохион байгууллаа.

Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв”-Аллерги-Мед” эмнэлэг сургалт эрхлэх байгууллагуудын хамтарсан 2022-2024 оны "Арьс Судлал"үндсэн мэргэшлийн сургалтад амжилттай суралцсан резидент эмч нарын төгсөлтийн дадлага шалгалт 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.Шалгалтад ЭМХТ-ийн 17, Аллерги мед эмнэлгийн 5 нийт 22 резидент эмч хамрагдсан.

Шалгалтын бүрэлдэхүүнд:

1. Б.Хандсүрэн: Эрүүл мэндийн Яамны Арьс судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Профессор, Зөвлөх зэргийн эмч, Монгол улсын хүний гавъяат эмч

2. Ц.Уранчимэг: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч

3. А.Цогцэцэг: Монголын арьс өнгөний нийгэмлэгийн тэргүүн Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, Монгол улсын хүний гавъяат эмч

4. Б.Батцэцэг: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

5. Г.Цогзол: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн поликлиникийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Зөвлөх зэргийн эмч

6. Б.Лхагвасүрэн: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн сургалтын албаны дарга, Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

7. Ц.Сарангуа: Арьс судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор

8. А.Золжаргал: Аллерги мед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, Анагаах ухааны магистр

9. Н. Ням-Очир: Аллерги мед эмнэлгийн их эмч , Анагаах ухааны магистр

10. Д.Дондогмаа: Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан.

"Арьс судлал"-ын үндсэн мэргэшлээр суралцаж амжилттай төгссөн шинэхэн арьсны эмч нартаа төвийн удирдлага, хамт зүгээс халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!