Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье 👩⚕️ Халдварын идэвхтэй үед та гэр бүл, хүүхдүүд, ахмад настнаа болон бусдад халдвар дамжихаас хамгаалаарай 🛡️

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
- Ханиад эсвэл томуу хүрсэн эсэхээ мэргэжлийн эмчид хандан оношлох
- Вакцинд хамрагдах
- Гараа халуун бүлээн усаар тогтмол савандаж угаах
- Дархлаагаа дэмжих
- Ханиад, томуутай хүнтэй зайнаас харилцах
- Гэр орон, албан тасалгаандаа чигтэй цэвэрлэгээ хийж, 2-3 цаг тутамд цэвэр агаар сэлгэх
- Ханиалгаж, найтаах үедээ амны алчуур, сальфетка хэрэглэх
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх
- Халуун хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж
- Шингэн зүйл сайн уух
- Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх
- Шинж тэмдэг илэрвэл эмчид хандан цаг хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх
Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.