📌ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА.

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“, Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээх ажлын хүрээнд Арьсны Өвчин Судлалын Үндэсний төв 2023 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Баянгол дүүрэгт орших "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-ий ногоон төгөлд мод тарилаа.
🌳Ирээдүй хойч үедээ үлдээх эрүүл ногоон орчинг хамтдаа бүтээцгээе🤗