Сорил тавиулах

Арьс хатгах сорил тавиулахын өмнө үйлчлүүлэгчид дараах зүйлсийг анхаарна
- Харшлын эсрэг эм ба тариаг сорил тавиулахаас 72 цагийн дотор уух болон тариулаагүй байх. Үүнд : Хлорфенамин, кетотифен, супрастин, диазолин, тавегил, димедрол гэх мэт.
- Удаан үйлчилгээтэй харшлын эсрэг дараах эмүүдийг сорил тавиулахаас 4-7 хоногийн өмнө уухгүй байх ёстой. Үүнд: Зиртек (cetirizine hydrochloride), кларотадин (loratadine), ливостин, селдан, астелин гэх мэт.
- Хамрын дусаагуурыг удаан хугацааны турш хэрэглээгүй байх.
- Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэлүүд хэрэглээгүй байх
- Гарын шууны дотор талын арьс эмгэг тууралтгүй байна.
- Сорил тавиулсаны дараа үүссэн бэлцрүү, улайлт нь 2-3 цагийн дараа арилана. Маажиж оролдохгүй байх хэрэгтэй.