👩⚕️ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА👇👇👇: №8 🔰 АӨСҮТ-ийн Клиникийн I-р тасгийн их эмч Э.Баасанхүү "Бүслүүр үлд” өвчний талаар мэдээлэл хүргэж байна.

Шалтгаан:
Урт хугацааны туршид далд байсан салхин цэцэг ба бүслүүр херпесийн вирус нь цусны халдвар, хорт хавдар, дааврын эмчилгээ, хими эмчилгээ, ХДХВ-ын халдвар зэрэг дархлаа тогтолцоог дарангуйлсан үед идэвхждэг. Гол төлөв нугасны арын эврийн ёзоорын нугалам хоорондын зангилааг үрэвсүүлнэ. Түүнээс гадна мэдрэлийн зангилаа, тархины эд, дотор эрхтнүүдийг гэмтээх эрсдэлтэй.
Шинж тэмдэг:
Нууц үе маш олон жилээр үргэлжилдэг. Эмнэлзүйн илрэлийн хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:
Арьсны хэлбэр:
- Халуурах
- Толгой өвдөх
- Хоолны дуршил буурах
- Тууралт гарах, загатнах (ихэнх тохиолдолд цэврүүт тууралт хавирга хоорондын мэдрэлийн дагуу гарна)