Хумсны мөөгөнцөрт өвчин

- Онихомикоз-гэдэг нь дерматофит, хөрөнгөлөг, хөгц мөөгөөр үүсгэгддэг хумсны мөөгөнцөрт өвчин.
- Хүн амын 2-14% нь хумсны мөөгөнцөрт өвчин тохиолддог.
- Тархалтанд уур амьсгал, нийгмийн байдлаас гадна нас, хүйс, мэргэжил нөлөөлдөг.
Шалтгаан
Орчин үед хумсыг гэмтээдэг 50 гаруй зүйлийн эмгэгтөрөгч мөөг байдаг.
Эдгээр эмгэгтөрөгч мөөгийг 3 ангилдаг:
- Дерматофит
- Хөрөнгө мөөг буюу кандид
- Хөгц мөөг
Эмнэлзүйн шинж:
- Хумсны ялтас зузаарах, нимгэрэх
- Хумсны өнгө өөрчлөгдөх -шарлах, харлах, цайрах
- Хумс ны ялтас хэврэг болж үйрэх
Эмчилгээ:
- Системийн үйлчилгээтэй мөөгөнцөрийн эсрэг эм уух
- Хэсэг газрын эмчилгээ
- Гэмтсэн хумсыг мэс заслаар авах
- 1064нм урттай ND yag
Хэрэв таны хумсанд дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандана уу.
АӨСҮТөвийн ЭЭОЗ Ц.Уранчимэг