Хачигт халдвараас сэргийлэе❗

Хачигт халдвараас сэргийлэе❗

#ХАЧИГ 
Хэзээ идэвхждэг вэ? Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг байна. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар юм. Ургамал модны шүүс хангалттай биш үед түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтны цус юм.
Хачигт хазуулахаас сэргийлэх аргууд: 
✅ Өндөр өвс бутнаас зайдуу, жим голлож явах
✅ Үргээгч бэлдмэл /түрхлэг,цацлага/ хэрэглэх
✅ Хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн, битүү хувцас өмсөх
✅ Малгай өмсөх
✅ Урт түрийтэй гутал өмсөх
✅ Өмдөө гутлын түрүүний дотуур хийх
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД АВАХ АНХНЫ АРГА ХЭМЖЭЭ
▶ Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
▶ Хачигны тос түрхэх
▶ Хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
▶ Хүйтэн жин тавих
▶ Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
ХАЗУУЛСАНАА МЭДЭХГҮЙ УДААВАЛ
‼ Үе мөч саажих
‼ Юм давхарлаж харагдах
‼ Эпилепси төст уналт ажиглагдах
‼ Ухаантай байх боловч сааталтай, нойрмогдуу болно