Харшлаас сэргийлэх үндэсний арга хэмжээний хүрээнд, АӨСҮТ-өөс нийслэл, аймаг орон нутгийн хамтарсан ажлын хэсэг, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

2021-2024 оны “Харшлаас сэргийлэх үндэсний арга хэмжээ, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Суурьшлын бүсийн харшил төрүүлэгч тоост ургамлыг зүлэгт талбай хэмжээнд арчлан ногоон байгууламжинд ашиглах арга, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх ба нөхөн зүлэгжүүлэх технологийн туршилт, ургамлын тоосны харшил өвчний шалтгаан тархалт, оношилгоо эмчилгээ, харшлаас сэргийлэх аргачилсан заавар зөвлөмж төслийн хүрээнд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвөөс нийслэл, аймаг орон нутгийн хамтарсан ажлын хэсэг, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар:
1. Монгол орны харшил төрүүлэгч тоост ургамлын ангилал зүй тархац, экологи, биологи, харшлын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зарим арга, ургамлын тоосны харшлын шалтгаан тодорхойлох, оношлогооны өвөрмөц аллергин бэлтгэх арга технологи сэдвээр АӨСҮТ-ийн ургамал судлаач, биологийн магистр П.Минжбадрах
2. Ургамлын тоосны харшлын эмнэлзүйн онцлог, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт сэдвээр дотор, харшлын их эмч, АУ-доктор С.Байгалмаа нар тус тус сургалт тавьж нийт 14 аймгийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаa.