АӨСҮТ-ийн лабораторийн тасгийн их эмч А.Дулмаа "Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс"-ийн талаар мэдээлэл хүргэж байна.

Шинжилгээ өгөхийн өмнө хориглох зүйлс:
- Биеийн хүчний хөдөлмөр хийх
- Зүү төөнүүр тавиулах
- Рентген шинжилгээ хийлгэх
- Онц шаардлаггүй бол эм уух болон тариа тариулахгүй байх
- Архи, тамхи болон өөх тостой хоол хүнс хэрэглээгүй байх
Цус биохими шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс
- Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
- Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
- Эм тариа антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
Шээсний шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс
- Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх
- Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнө дасгалаа зогсоосон байх
- Зориулалтын 1 удаагийн ариун саванд авчирч өгөх
- Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
- Заавал өлөн шээс байх
- Шээсний дунд хэсгээс таслаж шинжилгээнд авчрах
- Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх
Нян судлалын шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс
Сорьц нь: Шээс, хамар залгиурын арчдас, арьсны ил шарх, батга, идээ зэрэг байна.
Хөөмий-залгиурын арчдас:
- Шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
Шээсний АМЧ:
- Лабораториос авсан ариун савандаа шинжилгээ өгөх өглөө шээсний дунд хэсгээс авна.
- Шинжилгээ өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик бусад төрлийн эмийн бүтээгдэхүүнийг хэрэглээгүй байх.
Арьсны ил шарх, буглаа:
- Ил шарх идээт тууралтын голомтоос хэсэг газрын хатаах будагч бодис болон тосон түрхлэг боолт хэрэглээгүй байх.
- Шинжилгээ өгөхөд 72 цагийн дотор ямар нэгэн антибиотик болон бусад төрлийн эмийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх.
Арьсны эдийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:
- Насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр авна.
- Шинжилгээ өгөхөөс өмнө зөвшөөрөлийн хуудас бөглөнө.
Демодекс шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:
- Шинжилгээ өгөх өдөр скраб болон нүүр цэвэрлэгч, том болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээгүй байх
- Шинжилгээ өгөх өдөр нүүрээ будаагүй, крем, энгэсэг түрхээгүй байх
Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:
- Шинжилгээ өгөхөөс 72 цагийн дотор туулга, эм хэрэглээгүй байх.
- Шинжилгээ өгөх өдрийн өмнөх өдөр бэлдмэлийг лабораториос авч явна эсвэл лабораторид ирж өгөхдөө хошногын амсар хэсгийг угаахгүй байх
- Хүүхдээс шинжилгээг авахдаа унтаж байх үед нь хошгоны амсараас хөвөн бамбараар арчиж авна.
- Өглөө 10 цагаас өмнө лабораторит шинжилгээг авчирч өгнө.
Мөөгөнцөрийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:
- Шинжилгээ өгөх 5 хоногт дотор ямар нэгэн тосон түрхлэг түрхээгүй, эмчилгээ хийлгээгүй байх
Яаралтай шинжилгээний хариу: тухайн өдрийн 11:30 /шээсний шинжилгээ, цусны дэлгэрэнгүй, серологи шинжилгээ/