👩‍⚕️ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА👇👇👇: №10 🔰 АӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Уранцэцэг "БӨӨСЖИЛТ” сэдвээр мэдээлэл хүргэж байна.

👩‍⚕️ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА👇👇👇: №10 🔰 АӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Уранцэцэг "БӨӨСЖИЛТ” сэдвээр мэдээлэл хүргэж байна.

#Бөөс нь далавчгүй, жижиг биетэй, хүн амьтны биед шимэгчилж амьдардаг, нэг сарын настай амьтан юм. Өдөрт 3 хуурс гаргах бөгөөд хуурс нь 7-9 хоногийн дараа бөөс болдог.

#Толгойн #бөөс – 2-3 мм урттай, гэрлээс дайжиж амьдардаг. Биеийн уртаасаа 100 дахин хол зайд үсрэх чадвартай, олон хүнтэй, чийглэг, дулаан орчинд хурдан үрждэг. Хэнд ч хэзээ ч халдах боломжтой.

#Хуурс нь хуйхнаас ойролцоогоор 6.4 мм зайтай үсэнд наалдсан байдаг. Юуны өмнө гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан үзлэг хийх хэрэгтэй. Бөөсний шампунь үсэндээ түрхэж 20-30 минут хөдөлгөхгүй хүлээгээд, зориулалтын шүүх самаар самнана.

#Эмчилгээ : Бөөсний эсрэг шингэн саван, тосон түрхлэг, зориулалтын спирттэй биеийн түрхлэг зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Зааврыг чандлан мөрдөхгүй бол арьсыг үрэвсүүлж, түлэх аюултай байдаг.

#Зөвлөгөө : Хэрэв бөөстэй болсон бол дараах арга хэмжээг аваарай.

■ Бөөсний эсрэг тосон түрхлэг болон шингэн саван хэрэглэх. Ингэхдээ бөөсний эсрэг үсний шингэн саванг 7-10 хоногийн турш хэрэглэх шаардлага гарна. 2-с доош насны хүүхэд хэрэглэж болохгүй.

■ 2 долоо хоногийн турш үсээ угаасны дараа нойтон байхад нь зориулалтын шигүү шүдтэй самаар үсээ самнаж бөөсийг үснээс унагана.

■ Үсээ угаасны дараа цагаан цуу буюу уксусаар үсээ зайлах. Цагаан цууг үсэндээ түрхэж 10 минут байлгасны дараа үсээ усаар зайлна.

■ Хуурс, бөөс халдварласан хувийн эд зүйлсийг шинээр солих эсвэл өндөр хэмтэй халуун усанд угааж, индүүдэх.

■ Угааж болохгүй зүйлсийг агааргүй уутанд 2 долоо хоног байлгаж бөөсийг устгах.

■ Үсний самаа буцлам халуун усанд хийж, дараа нь алкогольд 1 цагийн турш хийж ариутгах.