Арьсны хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн сар

Арьсны хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн сар

Та арьсан дээрх мэнгэ, толбоо анзаарч байсан уу? 
☀️ Бид юуг анхаарах ёстой вэ?
Нарны хамгаалалт: Нарнаас хамгаалах тосыг (SPF 30+) тогтмол хэрэглэх.
Хувцаслалт: Нарны хэт ягаан туяанаас хамгаалах малгай, хувцас өмсөх.
Ажиглалт: Арьсан дээр шинэ мэнгэ гарах, эсвэл хуучин мэнгэний хэлбэр, өнгө өөрчлөгдөхийг анхаарах.
🩺 "Эрт илрүүлэг — Эмчилгээний амжилтын чухал түлхүүр"
Та яг одоо өөрийн болон хайртай хүмүүсийнхээ арьсыг нэг ажиглаад үзээрэй. Хэрэв ямар нэгэн сэжигтэй өөрчлөлт анзаарагдвал мэргэжлийн арьсны эмчид хандахыг зөвлөж байна.
📌 Хаана: Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв
Та үзлэгийн цагийг 1800-0119, E-mongolia эсвэл биечлэн ирж цаг авна уу
#АӨСҮТ #АрьсныХортХавдар #ЭртИлрүүлэг #ЭрүүлАрьс #SkinCancerAwareness