АӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийн тосон эмчилгээний өрөөг Green Gate International, Isispharma брендээс 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижууллаа.

АӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийн тосон эмчилгээний өрөөг Green Gate International, Isispharma брендээс 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижууллаа.

Мөн энэхүү төслийн хүрээнд 2023 онд тус тасгаар үйлчлүүлэх арьсны эмгэгтэй хүүхдүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний 1 жилийн хэрэгцээг хангах болсноо мэдэгдэв.  Энэхүү өрөөг хүлээн авах үйл ажиллагаанд төвийн гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг хүүхдийн тасгийн Д.Уранцэцэг эрхлэгчтэй хамт олон, хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.Энэхүү төслийг санаачлан, хамтран ажилласан бүх хүмүүстээ АӨСҮТ-ийн хамт олон, манай төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдийнхээ гэр бүлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье👏👏👏 Тус тасгаар жилд дунджаар 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.