Түрээслэгч сонгон шалгаруулах зар

Түрээслэгч сонгон шалгаруулах зар

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн А байрны 2-р давхарт байрлах 43м2 талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслэнэ.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 09.00 цагт

Материал хүлээн авах хаяг

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 3 давхар, 306 тоот, бичиг хэргийн ажилтанд

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09:30 минутанд, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн хурлын зааланд

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

2=210,000₮ /Хоёр зуун арван мянган төгрөг/

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

  • Эмийн сан нь хүчинтэй хугацаа бүхий мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • 2 дугаар зэрэглэлийн эмийн сан;

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

- Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн А байрны 2 давхарт байрлах 43мталбайг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулна.

- ТӨБЗГазрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу түрээслэгч сонгон шалгаруулна.

Оролцогчдийн бүрдүүлж ирэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, (Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол 2024, 2025 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Эмийн сангийн нөөц 50.0 сая төгрөгөөс багагүй байх;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Талбай түрээслэх үнийн санал.

..............................................................................

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

            Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АӨСҮТөв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11350269 утсаар авна уу.

            Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж 78, АӨСҮТөвийн өөрийн байр

            Холбогдох дугаар: 11350269, 80016076