ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” танд АӨСҮТ мэргэжлийн анги бие бүрэлдэхүүн хамрагдаж байна.
✅ Энэ удаагийн сургуулилалт нь Эрүүл мэндийн салбарт анх удаа улсын, бүсийн болон орон нутгийн түвшинд өргөн хүрээнд зохион байгуулагдаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын байгууллага, цагдаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож буйгаараа онцлог юм.


