Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр 
Амбулторын хэсгийн 1-р давхарт байрлах 71 метр квадрат бүхий талбайг худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад урьж байна.

  • Сонгон шалгаруулалтын нэр

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр 
Амбулторын хэсгийн 1-р давхарт байрлах 71 метр квадрат бүхий талбайг худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг СБД-ийн Цагдаагийн гудамж 78,7 дугаар хороо, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 3 давхар, 306 тоот, бичиг хэргийн ажилтанд ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

  • Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/дТүрээслэх талбайн зориулалтБайршилТалбайн хэмжээТалбайн түрээсийн доод үнэ /1 м.кв/
1Худалдаа үйлчилгээний зориулалтаар Амбулторын хэсгийн 1 давхарт

71 м.кв

215,000.00

  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 3 давхар, 306 тоот, бичиг хэргийн ажилтанд

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 10:30 минутанд, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн хурлын зааланд

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

2=215.000 ₮ /Хоёр зуун арван таван мянган төгрөг/

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

  • Үйлчилгээний нь хүчинтэй хугацаа бүхий мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; 
  • Татварын өр төлбөргүй байх.Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх. Худалдаа үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх, Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх, Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд түрээсийн гэрээг байгуулан ажиллах

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

  • Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 1 давхарт байрлах 71 мталбай бүхий үйлчилгээний  зориулалтаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулна.
  • ТӨБЗГазрын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу түрээслэгч сонгон шалгаруулна.

Оролцогчдийн бүрдүүлж ирэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, (Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол 2024-2025 оны жилийн эцсийн байдлаарх аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт); /E-mongolia лавлагаа/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;Татварын тодорхойлолт   /etax.mta.mn/Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; сүүлийн 1 жил тухайн байгууллагад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/ Ажил
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  •  Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө.Түрээслэх хэсгийн орчин нөхцлийг сайжруулах засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх
  • Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

            Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

  • Мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АӨСҮТөв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11350269 утсаар авна уу.

            Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж 78, АӨСҮТөвийн өөрийн байр

            Холбогдох дугаар: 11350269, 80016076