“Ургамлын тоосны харшил өвчний шалтгаан, өвөрмөц аллерген дархлаажуулах эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт 1к багц цагийн сургалтыг танхимаар амжилттай зохион байгууллаа.

2024.03.25,26 ны өдрүүдэд “Ургамлын тоосны харшил өвчний шалтгаан, өвөрмөц аллерген дархлаажуулах эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт 1к багц цагийн сургалтыг танхимаар амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хөдөө, орон нутаг болон улаанбаатар хотын арьс харшлын нийт 90 эмч нар хамрагдаж, сургалтыг АӨСҮТ-ийн харшлын эмч АУ-ны доктор С.Байгалмаа, харшил судлалын лабораторийн ургамал зүйч, Биологийн ухааны магистр П.Минжбадрах нар удирдан явуулсан.
Сургалтын хүрээнд ургамлын харшлаас сэргийлэх талаар 3 төрлийн гарын авлага, материал тараасан.