ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна.
Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.
Монгол улсад:
• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин, таргалалттай
• ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI)
Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.
ХАМТДАА ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮТЭЭЕ!
Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид — бид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой.