Талархлын зурвас

Манай төв Коронавирус /Ковид-19/ халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
2021 оны 06-р сарын 21-ны энэ өдөр Д.Мөнгөнтүлхүүр эмчээр ахлуулсан эмнэл зүйн 5р багийн хамт олонд "Коронавирусын халдвар авсан эмчлүүлэгчээс" талархлын зурвас ирлээ.
Талархал бидэнд хамгийн том бэлэг байдаг.
Эмнэл зүйн 5р багийн бүрэлдэхүүнд:
1. Багийн ахлагч Д.Мөнгөнтүлхүүр /арьсны их эмч/
2. Т.Оюунбилэг /сувилагч/
3. Б.Уугантунгалаг /сувилагч/
4. Ц.Батчимэг /ариутгагч/
5. Б.Буяндалай /асрагч/
Эмнэл зүйн 5р багийн хамт олонд баяр хүргэе! Та бүхэн мундаг байна.