Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон БНСУ-ын Католик Квандун Их Сургуулийн Олон Улсын St. Mary’s Эмнэлэг хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг амжилттай байгууллаа.

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв болон БНСУ-ын Католик Квандун Их Сургуулийн Олон Улсын St. Mary’s Эмнэлэг хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг амжилттай байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна:

• Алсын зайны эмнэлзүйн зөвлөгөө, цахим сургалт, боловсролын нөөц солилцоо

• Арьсны өвчний чиглэлээр судалгаа, шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, өгөгдөл солилцох

• Эрдэм шинжилгээний бага хурал, вебинар, сургалт, симпозиум хамтран зохион байгуулах

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн, олон улсын түвшинд мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцахад өндөр ач холбогдол өгч байгаагаа онцоллоо.