Нярайн батга

Нярайн батга нь:
- Ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг.
- 6 сараас 3 нас хүртэл үргэлжилдэг.
- Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог.
- Хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно.
- Ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг.
- Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.
Нярайд яагаад батга үүсдэг вэ?
- Шалтгаан тодорхойгүй.
- Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.
- Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.
Шинжилгээ наардлагатай юу?
Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд , хэрвээ эрших шинж илэрвэл :
- Цусны шинжилгээнд: DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin
- Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил /bone age measurement/
Ямар үр дагавартай вэ?
- Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог. Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.
Ямар эмчилгээ хийх вэ?
1. Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/ , эритромициний гель түрхэнэ.
2. Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.
Анхаарах: Терациклин- ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. / шүдэнд арилшгүй толбо тогтоодог /