👩⚕️ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА👇👇👇: №6 АӨСҮТ-ийн ЭГЗНСТасгийн их эмч И.Мөнхзаяа "Арьс цайх” өвчний талаар мэдээлэл хүргэж байна.

Шалтгаан:
Меланиныг бий болгох үүрэгтэй эсүүд үхсэнээс эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс арьсны өнгө өөрчлөгддөг. Улмаар өөрчлөгдсөн хэсгийн арьс цайрсаар цагаан өнгөтэй болно. Маш олон төрлийн шалтгаантай бөгөөд одоо ч дэлхий нийтэд шалтгаануудыг нь олж илрүүлэх судалгаа хийгдсээр байна. Голлох хүчин зүйлс нь:
- Дархлаа муудах
- Удамшлын нөлөө буюу эцэг эхийн аль нэг нь арьс цайрах өвчтэй бол хүүхэд өвчлөх магадлалтай
- Наранд хэт их ажилладаг байх
- Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор
- Химийн бодист хордох
- Сэтгэл зүйн гаралтай буюу сэтгэл зүйн цочролд орох нь арьс цайрах өвчнийг үүсгэдэг.
Шинж тэмдэг:
- Арьсны зарим хэсэг цайрч, цагаан өнгөтэй болдог. Нарны гэрэл шууд тусдаг хэсгийн арьс эхэлж цайрдаг. Тухайлбал гар, хөл, нүүр, уруул гэх мэт.
- Арьсны өнгө өөрчлөгдөх
- Бага залуу насанд үс цагаарах, хөмсөг сормуус цагаарах, сахал цагаарах
- Хамрын үс болон амны хөндийн өнгө өөрчлөгдөх
- Суга, хүйс, бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний эргэн тойронд цагаарах г.м биеийн аль ч хэсэгт арьс цагаарах боломжтой.