📢 АӨСҮТ-ийн нийт албан хаагчид ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬД ОРОЛЦЛОО.

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлсэн "Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа" сэдэвт стратегийн команд штабын дадлага сургуулилт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу улсын хэмжээнд 6 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор цугларах байршилд цуглаж, хувийн аранз, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалах талаарх бэлэн байдлыг шалган, гамшгийн үе авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгалаа.