Дэлхийн гар угаах өдөр

Жил бүр 10 дугаар сарын 15-ны өдрийг #ДЭЛХИЙН_ГАР_УГААХ өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тус өдрийг тохиолдуулан Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлийн 19-дүгээр цэцэрлэгийн хүүхэд, багачуудад ГАР УГААХ ЗӨВ ДАДЛЫН сургалт зохион байгууллаа.
Гараа тогтмол угаах нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.



