👩⚕️ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА👇👇👇: №6 🔰 АӨСҮТ-ийн Клиникийн 2-р тасгийн их эмч Б.Дашдулам "Ягаан батга” өвчний талаар мэдээлэл хүргэж байна.

Ягаан батга гэж юу вэ?
Ягаан батга нь эмнэлзүйн хувьд энгийн батгаас ялгаатай байдаг. Байрлал нь ихэвчлэн хамар,хацар духны орчимд ягаан өнгийн улайрал үүсч түүн дээр олон тооны хялгасан судасны гаж хөгжил бий болно.
Дараа нь энэ суурин дээр 2-4мм голчтой гүвдрүү, мөн цаашлаад идээт цэврүүнцэр,нэвчдэс үүсч үрэвсэл даамжран булдруут хамар /rhinophyma/үүсдэг байна.
Үүсэх шалтгаан :
Ходоод гэдэсний замын үрэвсэл,цэвэршилт,өндгөвчний үйл ажиллагааны алдагдал,дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлт зэрэг дотоод хүчин зүйлс нөлөөлдөг гэж тайлбарладаг.
Сэдрээгч хүчин зүйлс :
Нарны хэт ягаан туяа,архи,буруу хооллолт,халуун бүгчим орчинд удаан ажиллах,даавар агуулсан тос удаан хугацаанд хэрэглэх уг өвчнийг сэдрээх хүчин зүйлс болдог.