АӨСҮТ-ийн “Эрдмийн чуулган – V” амжилттай зохион байгуулагдлаа.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн тав дахь удаагийн “Эрдмийн Чуулган” 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ”-ний сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдаанд нийт 7 илтгэл, 3 эмнэл зүйн тохиолдол хэлэлцүүлсэн бөгөөд
Шилдэг илтгэлийн
Тэргүүн байрт: АУ-ны магистрант, арьс судлалын резидент, С.Билгүүнцоож “Арьсны мөөгөнцөрт өвчний оношилгооны аргуудыг харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл
Дэд байрт: АУ-ны магистр, докторант, АӨСҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Б.Батцэцэг “Ковид-19 халдварын үеийн эмнэл зүй, сэтгэл зүйн байдлыг АӨСҮТ-ийн ажилтан, албан хаагчдад судалсан нь” сэдэвт илтгэл
Эмнэл зүйн тохиолдлын
Тэргүүн байрт: АУ-ны магистр, АШУҮИС-ийэ Арьс судлалын тэнхимийн багш, С.Ундрам “Шууд дархан туяарах аргаар зээрэнцэг маягийн улаан чонон яр өвчнийг оношилсон нь” эмнэл зүйн тохиолдол
Дэд байрт: АӨСҮТ-ийн ЭГЗНС тасгийн их эмч, И.Мөнхзаяа “Арьс цайралтын гэрэл эмчилгээний үр дүн” эмнэл зүйн тохиолдол тус тус шалгарлаа.
Бидний ажлыг дэмжин ивээн тэтгэсэн #Berlin_Chemie_Menarini -ний хамт олон болон зохион байгуулсан, шүүн тунгаасан шүүгч та бүхэндээ баярлалаа.